welcome@cititube холболтыг хаах боллоо

Манай сайт анх үйл ажиллагаа явуулж эхлэхдээ бусдаас ялгарах, хэрэглэгчдэд чанартай видео хүргэх үүднээс видеоны чанарыг 600 kbps -ээр хөрвүүлж хүргэж эхэлсэн билээ. Гэвч манай сайтын ведео контентууд Flash Media Server (youtube шиг бүффэрлэж байгаад үзэх боломжгүй) ашигладаг мөн монголын интернэт хэрэглэгчид ихэнх хувь нь 256 kbps болон 512 kbps-ын хурдаар хэрэглэдэг байсан тул манай ведеог үзэхэд төвөгтэй байсан юм.

Ийм шалтгааны улмаас ситинэтийн хэрэглэгчид гацалтгүй үзүүлэхийн тулд welcome@cititube гэсэн 10 Mbps -ын хурдтай холболтыг үүсгэн дээрх асуудлуудыг шийдсэн билээ.
Үүнтэй зэрэгцэн welcome@cititube холболтоор:
cititube.mn
citinet.mn
egolomt.mn /сүүлд хасагдсан/
cardcentre.mn /сүүлд хасагдсан/
share.duugi.com
ehlel.com
nice.mn
cs.citinet.mn /counter strike тоглох/
mytube.citi.mn
mail.citi.mn
game.citi.mn
zaluu.com
...
зэрэг олон сайт, үйлчилгээг та авах боломжтой болсон юм.

Ситинэт компани 2010 оны 3-р сарын 1-ээс эхлэн 256, 512, 1 mbps хурдуудыг 2 дахин нэмэгдүүлэн хүргэх болсон, мөн зарим шалтгааны улмаас welcome@cititube холболт шаардлагагүй гэж үзэн хаах боллоо.

Мэндчилгээ

Манай сайтын блогт тавтай морилно уу! Манай хамт олны зүгээс онлайнаар кино түгээх cititube.mn сайтаа хэрэглэгч та бүхэндээ хүргээд багагүй хугацаа өнгөрсөн билээ. Бидэнтэй үргэлж хамт байсан байнгын үзэгчид, шүүмжлэгчиддээ баярлалаа.